
Шинэ автомашины борлуулалт, баталгаат засвар үйлчилгээ, оригинал сэлбэг хэрэгсэл, хэрэглэгчийн дараах үйлчилгээг олон улсын стандартын дагуу үзүүлдэг.
0
Салбар
0
Ажилтан
0
Жил
0
Үйлчилгээний төрөл
Toyota Top Motors нь Монгол дахь Toyota Motor Corporation брэндийн албан ёсны дилер бөгөөд шинэ автомашины борлуулалт, баталгаат засвар үйлчилгээ, оригинал сэлбэг хэрэгсэл, хэрэглэгчийн дараах үйлчилгээг олон улсын стандартын дагуу үзүүлдэг компани юм. Бид хэрэглэгч бүрт чанар, аюулгүй байдал, найдвартай байдлыг эрхэмлэсэн үйлчилгээ хүргэхийг зорин ажилладаг.
Манай төв нь орчин үеийн тоног төхөөрөмж бүхий засвар үйлчилгээний хэсэг, мэргэжлийн инженер техникийн баг, тав тухтай хэрэглэгчийн орчинтойгоороо онцлог. Toyota-ийн дэлхийн стандартын дагуу үйлчилгээ үзүүлэхээс гадна автомашин эзэмшигчдийн урт хугацааны найдвартай хамтрагч байхыг бид зорьдог.
Бид шинэ автомашины худалдаа, үйлдвэрийн баталгаат үйлчилгээ, оношилгоо, энгийн болон төлөвлөгөөт засвар үйлчилгээ, оригинал сэлбэгийн нийлүүлэлт зэрэг цогц үйлчилгээг нэг дороос хүргэж байна. Мөн хэрэглэгчдийн хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцсэн санхүүгийн болон зөвлөх үйлчилгээг санал болгодог.
Toyota Top Motors төв нь "Together To The Top" уриан дор хэрэглэгчдийн итгэл, сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавин, Монголын автомашины салбарт олон улсын жишиг үйлчилгээг нэвтрүүлэхээр тасралтгүй хөгжиж байна.
Toyota-ийн албан ёсны дилерээс шинэ автомашины худалдаа. Олон төрлийн загвар, өнгө, комплектацийн сонголт.
Үйлдвэрийн баталгаат үйлчилгээ, оношилгоо, энгийн болон төлөвлөгөөт засвар үйлчилгээ.
Toyota-ийн оригинал сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт. Чанар баталгаат, хурдан шуурхай.
Хэрэглэгчдийн хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцсэн санхүүгийн болон зөвлөх үйлчилгээ.
Эрхэм зорилго
Бид Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу автомашины засвар үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлж ажиллана.
Алсын хараа
Монголын автомашины салбарт олон улсын жишиг үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээх тэргүүлэгч компани болох.
Уриа үг
"Together To The Top" — бид хэрэглэгчдийнхээ итгэл, сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавин, хамтдаа дээшлэхийг зорьдог.
Үнэт зүйл
Чанар, аюулгүй байдал, найдвартай байдлыг эрхэмлэсэн үйлчилгээ. Хэрэглэгч бүрт олон улсын стандартад нийцсэн цогц үйлчилгээ.
М-Си-Эс Группийн хүрээнд өрнөж буй томоохон төслүүдэд гар бие оролцож, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүү алдаарай.

Баг хамт олон
Together To The Top